Сав баглаа боодол гэж юу вэ?


"Good Product in Good Package Сайн бүтээгдэхүүн сайхан савалгаанд байх учиртай."


Сав баглаа боодлын дизайн зохион бүтээлт, түүний реклам чимэглэл нь үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хялбар аргаар хэрэглэгчидэд түргэн шуурхай, найдвартай хүргэх вэ? гэдэг дээр тулгуурлан зохион бүтээгддэг хэрэглээний соёл юм. Тийм ч учраас сав баглаа боодлыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зайлшгүй зардал гэж зүй ёсоор үздэг. Сав баглаа боодлын загвар шийдэл, технологи, материал болон хэвлэх аргууд өдрөөс өдөрт маш хурдацтай хөгжин өөрчлөгдөж буй өнөө үед хэвлэлийн дизайнч хүн тэдгээрийг судлах, танин мэдэх, мэдээллээс хоцрохгүй, олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. 

Үүсэл хөгжил 

Сав баглаа боодол хэмээх ойлголт нь хүний хөгжлийн эхэн үеэс хүмүүсийн ахуй амьдралын зайлшгүй хэрэглээнд тулгуурлаж үүссэн. Энэ үед хүмүүс шингэн болон ширхэгтэй зүйлийг хадгалах, тээвэрлэхдээ мод чулуу, ургамал зэргийг ухаж сүлжин хонхор үүсгэж сав агуулга мэтээр ашиглаж байсан нь хөгжлийнхөө явцад боловсронгуй болсоор шавраар ваар, сав суулга урлан чимэглэж хэрэглэж эхэлсэн. Дээрх чимэглэл нь сав баглаа боодлыг реклам чимэглэлийн хамгийн эртний хувилбар юм. Байгаль өөрөө маш сайн хамгаалалт бүхий сав баглаа боодлын бүтээсэн байдаг нь төрөл бүрийн жимсний хальс (тарвас банана, жүрж гэх мэт) өндөг үр тариа зэргээс харж болно.
 
Нүүдлийн соёл иргэншилтэй Монголчууд эрт дээр үеэс мал маллаж аж төрөхийн зэрэгцээ ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн. Тухайлбал үхрийн ширээр айргийн хөхүүр, худгийн ховоо, даалин богц эврээр нь угж хийх зэргээр ашиглаж байсан нь одоог хүртэл уламжлагдан ирж, боловсрон хөгжсөөр байна.


Сав баглаа боодлын дизайн шийдэл 

Сав баглаа боодлын дизайн шийдэхэд олон талын мэдлэг шаардлагатай болдог. Тухайлбал бараа бүтээгдэхүүнийг гашлах муудах эвдрэлд хүргэх хүчин зүйлүүдээс дээд зэргээр хамгаалахаар шийдэж өгөх хэрэгтэй. 

Сав баглаа боодлыг шийдэхэд:
  1. Дизайн шийдэл
  2. Өнгө 
  3. Хэлбэр 
  4. Текст гэсэн 4 элементийг ашигладаг. 
Тухайн барааны шинж чанараас нь үндэслэн сав баглаа боодлыг зохион бүтээхдээ 
  1. Халуун хүйтэнд тэсвэртэй
  2. Ус чийг даах чадвар
  3. Хэврэг ба хэврэг бус
  4. Галд тэсвэртэй эсэх
  5. Ялзарч мууддаг, хорхой иддэг
  6. Идэмхий бодис 
  7. Шингэн ба хатуу зэрэг барааны онцлогыг харгалзан үзнэ. 
Төрөл бүрийн материалаар хийгэдсэн бараа бүтээгдэхүүнд өөр өөр хамгаалалт шаардлагатай байдаг ч дараах зүйлсийг онцгой анхаарна. 

  1. Хэрэглэж, зөөж тээвэрлэхэд тохиромжтой байх 
  2. График шийдэл болон тухайн бүтээгдэхүүн дээр байх мэдээлэл ойлгомжтой байх
  3. Бүтээгдэхүүний материал болон үйлдвэрлэлийн явцад эдийн засгийн хэмнэлтэй байх
  4. Эрүүл ахуйн болонж аюүлгүй байдлын шаардлага хангасан эсэх 
  5. СББ-ын хаягдлаас үүсч болон асуудлыг тооцсон эсэх
  6. Дуу чимээ, эвгүй үнэр зэрэг таагүй сэтгэгдэл төрүүлэх эсэх зарчмуудыг гол болгодог. 


Сав баглаа боодлын үүрэг 
Сав баглаа боодол, түүний хэсэг бүр нь дараах үндсэн 4 үүргийг гүйцэтгэдэг
    1.Барааг агуулж хадгалах Сав баглаа боодол нь дотор агуулж байгаа бараагаа хөдөлгөөнгүй. байлгахаар хийгдсэн байвал Эдийн засгийн болон найдвартай байдлын үүднээс маш чухал юм. Энэ нь сул чөлөөтэй байснаас илүү ачилт зөөвөрлөлтийг даадаг. 

    2.Барааг хамгаалах сав баглаа боодол нь агуулж байгаа бараа бүтээгдэхүүнээ доорхи зүйлүүдээс хамгаалж байх шаардлагтай. 
  1. Гашлах
  2. Эвдрэх 
  3. Чийг татах 
  4. Хулдайд алдагдах гэх мэт
    3.Сав баглаа боодол нь бүтээгдэхүүнийг  эцсийн хэрэглэчид хүртэл нь зөөврлөх үйл ажилагааг давах чадвартай байх ёстой. 

    4.Борлуулалтыг дэмжих: Сав баглаа боодол нь бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжихэд дуугуй борлуулагчийн идэвхтэй үүрэг гйүцэтгэдэг гэдгийг судлаачид баталсан. 

Сав баглаа боодолд тавигдах шаардлага

Сав баглаа боодлыг шийдэхд нэг түрүүнд бараа бүтээгдэхүүнд ямар төрлийн хамгаалалт шаардлагатайг тодорхойлох хэрэгтэй болдог. Сав баглаа боодолд дараах үндсэн 3 шаардлага тавигдана. 
  1. Аюулгүй байдал 
  2. Эрүүл ахуйн 
  3. Байгаль орчны 
Дээрх 3 шаардлага хангасан сав баглаа боодолд эко-цаасан тор хэрэглээнд өргөн нэвтэрч байна. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрээс гарсан анхны байдлаа алдахгүйгээр эцсийн хэрэглэгчид хүрэхээр хийх шаардлагатай.

Сав баглаа боодлын хэлбэр бүтэц 
Сав баглаа боодлын ерөнхий бүтэц нь тухайн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос хамаарч байгалийн болон геометрийн бүхий л хэлбэр дүрсээр илэрхийлэгдэж болно. Мөн сав баглаа боодол нь дараах бүтцийн онцлогтой байж болно.
  1. Наалттай сав баглаа боодол 
  2. Оньсон түгжээтэй
  3. Бариул оосортой
  4. Шургуулгатай
  5. Хээ чимэглэл болон үзүүлгийн шинж чанартай 
  6. Хэсэг тасалгаатай 
  7. Цонхтой 
  8. Этгээд хэлбэрт г.м
Эх сурвалж: 
                      



Эрэлтэй мэдээ