Сав баглаа боодлын текст



Сав боодол дээрх тэмдэглэгээ гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх хадгалах ачин тээвэрлэх зайлшгүй шаардлагатай мэдээллийн байршуулсныг хэлэх бөгөөд ойлгомжтой гаргацтай олон улсын хэлээр бичигдсэн байдаг. 

Сав баглаа боодол дээрх барааны сурталчилгааг ойлгомжтой болгохын тулд хүний сонирхол татах зураг өнгөний хослол үсгийн хэлбэрийг зөв зохиомжлох нь чухал юм. Манай оронд сав баглаа боодлын чиглэлээр олон улсын стандарчилалын байгууллагын 20 гаруй стандартын үндэсний стандарт болгон мөрддөг. MNS 4579 - 98-р хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодолд агуулсан байдаг
 
Үүнд: 
1.Барааны тэмдэг 
2.Бүтцийн найрлага 
3.Тоо ширхэг
4.Жин
5.Үйлдвэрлэгч бэлтгэгчийн нэр хаяг 
6.Барааны дугаар 
7.Чанрын үнэлгээ 
8.Бэлтгэж үйлдвэрлэсэн хугацаа 
9.Хадгалалт дуусах хугацаа 
10.Төрлөөс хамаарах онцлог тал 
11.Тухайн орны зураасан код (Bar code)
12.Бусад мэдээлэл орно. 

Сав баглаа боодлын тэмдэглэгээг товч тодорхой том тод үсгээр бичих бөгөөд дараах шинжийг агуулсан байх ёстой. 
Гаргацтай байх
Тэмдэглээ холын зайнаас харагдахуйц, суурь өнгөнөөс нь тод өнгөөр ялгасан байх бөгөөд ихэвчлэн хар өнгөөр бичигддэг
Бат бөх байх
Тэмдэглэгээ нь хэрэглэгчид хүртлээ тээвэрлэлтийн замын туршид арилахгүй, гаргацтай байх, үүнийг уусанд уусахгүй, нар салхи, чийгэнд хувирахгүй, үрэхэд арилахгүй байхаар бодож хийнэ. 
Харагдахуйц байх
Сав баглаа боодлын урд нүүрэн хэсгийг тээвэрлэлтийн хувьд ялгаж мэдэх боломжгүй учир тэмдэглэгээг савны дор хаяж савны 2 талд тавих хэрэгтэй. 
Нийцтэй байх 
Тэмдэглэгээ нь богино байх ёстой. Сав баглаа боодлыг нэг талаар нь дүүрэн тайлбар бичсэнээс богино хэмжээний зурган болон бичмэл тэмдэглэгээг тавибал уншиж ойлгоход хялбар бөгөөд хурдан байдаг. 

Эх сурвалж: 

Эрэлтэй мэдээ