Сав баглаа боодлын өнгө




"Packaging can be theater, it can create a story - Steve Jobs"



Сав баглаа боодлын өнгө 
Тухайн бүтээгдэхүүний мэдээллийг тодорхой байдлаар дамжуулдаг бөгөөд хэлбэртэйгээ үргэлж холбоотой байдаг. Бараа бүтээгдэхүүний өнгө болон хэлбэр дүрсний ачаар цөцгийн тос уу жимсний чанамал уу, гэдгийг нь хялбар таниж мэддэг. Бүтээгдэхүүний сав баглаа боодлын өнгө дээрх өнгө нь дараах байдлаар хүнд идэвхтэй нөлөө үзүүлнэ.
  1. Мэдэрхүйн төсөөлөл (Нойтон, хуурай, цэвэр бохир, дулаан хүйтэн,)
  2. Жин ба орон зайн төсөөлөл (Хүнд хөнгөн, хол ойр)
  3. Амтны нийлэмж 
Мөн сав баглаа боодлын өнгө нь бүтээгдэхүүний тодорхой ангилалыг илтгэнэ. 
Жич: Хүнсний ногоо, - Ногоон Махан бүтээгдэхүүн - Улаан гэх мэт өнгүүдээр илэрхийлдэг. 
Өнгөний зөв биш сонголт нь чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзахад хүргэж болох бол хэт эрээн зохиомж нь мэдээллийн үүргийг алдагдуулдаг. Иймд өнгө нь зөвхөн амтлах мэдэрхүйд нөлөөлөөд зогсохгүй бараа бүтээгдэхүүний чанарт ч нөлөөлдөг байна. 

Сав баглаа боодлын үнэ. 
Аливаа бүтээгдэхүүний чанрын үнэ төсөөллийн худалдан авагчидийн бүтээгдэхүүний сав баглаа боодлын чанар түүн дээр хэвэлсэн мэдээлэл, өнгө үзэмж загвар зэргээр дамжуулан тодорхойлдог. Сав баглаа боодол нь бараа бүтээгдэхүүний талаар зөв төсөөлөл өгч байх бөгөөд агуулж байгаа бараа бүтээгдэхүүнтэйгээ харилцуулахад хэт хямд эсвэл хэт үнэтэй харагдах ёсгүй. Тухайлбал үнэт эдлэл бэлэг дурсгалын бараа зэрэг бүтээгдэхүүн нь үнэтэй чамин байх тусам түүний сав баглаа боодолд төдий чинээ чанартай үнэтэй байх ёстой. Учир нь энэ бүлэг бараа бүтээгдэхүүнийг сав баглаа боодол нь илүү сүрлэг чамин харагдуулдаг тул борлуулалтын тал дээр маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болох тэр дундаа өргөн гурил, давс зэрэг бүтээгдэхүүнд чамин үнэтэй сав баглаа боодол биш энгийн эдийн засагт хэмнэлтэй энгийн сав баглаа боодол ашиглах нь зүйтэй.

Эх сурвалж: 

Эрэлтэй мэдээ